US PROJECT
Бид 20 жилийн ойдоо зориулж өөрсдийн ур чадвар, туршлагад үндэслэж хувцас загвар, үс засалтыг багтаасан “US” Virtual Show –ны танилцуулгыг 2022 оны 01 сарын 06 болон 07-ны өдрүүд Porsche Ulaanbaatar Mongolia-д зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү шоу контентыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 4 сарын хугацаанд хувцас дизейнер, стилист, хөгжмийн зохиолч, үсчин, зураглаач, найруулагч болон моделиуд бүхий 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өөрсдийн дахин давтагдашгүй, шинэлэг санаагаа тусгаж үндсэн 4 хэсгээс бүрдсэн видео контентынхоо зураг авалтыг Монгол Улсын үзэсгэлэнт газрууд болон Улаанбаатар хотод хийгдсэн юм.
Бид бүхний амьдрал өдрөөс өдөрт дижитал шилжилт буюу “метаверс” ертөнц рүү шилжиж буй бөгөөд, 2021 оны 10 дугаар сард Фейсбүүк нэрээ Мета болон өөрчлөн "метаверс" хэмээх нэр томьёоны хэрэглээ ихээр нэмэгдсэн.
Виртуал ертөнцөд төсөөллийн "газар" худалдаж авахын тулд мянга, бүр сая доллар зарцуулна гэдэг нь утгагүй сонсогдож магадгүй юм. Гэвч сүүлийн саруудад хүмүүс метаверс доторх виртуал ертөнцөд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байна. Худалдаж авсан виртуал газар дээрээ дижитал загварын болон бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулж, аватаруудад зориулсан виртуал хувцас зарж болно.
Тэгвэл та тус шоуны дүрүүдийг NFT болгож өөрийн виртуал ертөнцөд ашиглах боломжтой гэвэл гайхалтай биш гэж үү?
Метаверс виртуал ертөнцөд “US” төсөл маань дижитал анхны салон үүсгэн байгуулагдах ба дижитал орчинд эргэн уулзацгаая.
Хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
- Porsche Ulaanbaatar
- D - lights Mongolia
- Eden brand
- Ruffino
- Heineken
- Model
- Hair by @matrixsalonofficial
- MUA: @uuduustagram sumka
- Video Director: @bilguun35
- Art Director/Styling: @bunny_bujin
- Photographer: @baktoryy @tuvshu.thesolidstudio @orgil.foto
- Music: @baatarfly
- Production Designer: @nominpurevkhuu
- Singer: Солонго, Noubold
- Dancer: Ulaanbaatar Chuulga
- Singer NouBold
- DJ Anu Dol
Teaser: https://youtu.be/W7QbVNtVg4o
Powered by MatrixSalonOfficial