Skip to content Skip to footer

Захирлын танилцуулга


Matrix

Нацагдорж овогтой Батжаргал нь Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, 1986-1996 онд 42-р сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1996 – 1997 онд Цоогий сургалтын төвийг үсчин мэргэжлээр төгссөн. Тэрээр 1997-2001 онд СЭЗДС –д “Бизнесийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн.

Нацагдорж овогтой Батжаргал нь нь “Кератив Матрикс” ХХК /РД: 6737145 буюу цаашид Матрикс Салон гэх/ -ийг 2001 оны 03 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулж, тус байгууллагын Ерөнхий захирлын албан тушаалд манлайлан оролцож Монголын үсчин, гоо сайхны салбарт тэргүүлэх, түүчээлэгч болон ажиллаж байгаа болно.

Орчин үеийн загварын чиг хандлагыг мэдэрч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай байх тал дээр үргэлж өөрийгөө хөгжүүлэн ажилладаг Н.Батжаргал нь   тасралтгүй 20 жил үсчин гоо сайхны салбарт ажиллахдаа бусдыг манлайлах, залуу үеийг зааж сургах шинэ залуу боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Залуу хойч үеийн үсчдийг чиглүүлж заавар зөвлөгөө өгч ажил мэргэжилдээ эзэн болж цаашид суралцах , хөгжих арга замыг нь зааж өгч ажилладаг билээ.

Матрикс Салон 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 8 салбар, 14 салбар хариуцсан ажилтан, 8 үйлчлэгч, 75 үсчин, 6 гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр нийт 103 гаруй ажлын байрыг тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

БОЛОВСРОЛ

1986-1996 42-р сургууль Бүрэн дунд боловсрол
1996-1997 Цоогий академи Үсчин мэргэжил
1997-2001 СЭЗИС Бизнес менежмент

АЖЛЫН ТУРШЛАГА

1997-2001 Vidal Saloon Үсчин
2001-одоо Matrix Salon Ерөнхий захирал, Үсчин
2011-одоо Cortex Training Сургагч багш, Гүйцэтгэх Захирал
2013-одоо Баянхадат Тур Гүйцэтгэх захирал, Хувьцаа эзэмшигч

ШАГНАЛ

2012 Хөдөлмөрийн хүндэт медаль
2015 Монгол Улсын Мастер Үсчин
2018 Ховд аймгийн хүндэт иргэн
2020 Алтангадас одон

 

© 2024