Skip to content Skip to footer

Танилцуулга


Матрикс Салон нь 2001 оны 03 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл  үсчин, гоо сайхны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж Монголын зах зээлд шилдэг салоны нэг болж ажиллаж байна.

Нийслэл хотын хэмжээнд 2021 оны байдлаар “Матрикс Салон" нь 11 салбар болон үсчдийг чадавхижуулах “Кортекс Трэйнин” сургалтын төв, нийт 100 гаруй ажилтантайгаар үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу “МОНГОЛ ҮНЭЛЭМЖИЙГ МАТРИКСААС” уриатайгаар шилдэг үйлчилгээг хүргэж, ажилтны бүтээлч ур чадвараар үйлчилгээний стандартыг хүргэж, хэрэглэгчдэд давтагдашгүй сэтгэл ханамжийг бэлэглэхэд бид чиглэн ажиллаж байна.

МОНГОЛ ҮНЭЛЭМЖИЙГ МАТРИКСААС

Шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх  хэтийн зорилт тавин ажиллаж байна.

Дэлхийд танигдсан үсчин, гоо сайхны бренд бүтээгдэхүүн болох “Schwarzkopf”,  “Wella”, “Londa”, “REVLON”, “КЕUNЕ” брендүүдийн чанартай бүтээгдэхүүнүүдийг  хэрэглэн 20-30 төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд тогтмол хүргэж байна .

Манай салон үйлчлүүлэгч нартаа үнийн хөнгөлөлт, урамшуулал тогтмол санал болгон ажиллаж байгаа бөгөөд үнэнч үйлчлүүлэгчдээ “МАТРИКС” гишүүнчлэлийн карт олгон ажиллаж байна.

© 2025