Үс арчилгааны зөвлөгөө - 2
- Ангижруулагч хэрэглэхгүй буюу шампуний оронд үүнийг хэрэглэх
Шампунь, ангижруулагч бол өөр өөрийн гэсэн үйлчилгээтэй, бие биенээ орлож болдоггүй, өөр өөр бүтээгдэхүүнүүд юм. Шампунь цэвэрлэж, ангижруулагч чийгшүүлдэг. Чийгшүүлдэг гэхээс илүү шампуний үлдэгдлийг үснээс хөөх хатуулаг буюу PH тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. Энд нэг энгийн харьцуулалт байна: Таны машинд шатахуун, тос аль аль нь хэрэгтэй, аль нэг нь биш. Эдгээр нь хоёр өөр бүтээгдэхүүн бөгөөд таны машинд тос хэрэгтэй байхад түлш хийхийг зөвшөөрөхгүй. Энэ нь үсэн дээр яг адилхан: Та шампунийн оронд ангижруулагч хэрэглэх юмуу эсвэл огт хэрэглэхгүй бол хуйх тань танд “баярлалаа” гэж хэлэхгүй л болов уу. Гэхдээ гэмтэл нь машинтай харьцуулбал тийм үнэтэй биш байх
- Үсний шинж чанар өөрчлөгдсөн үед бүтээгдэхүүнээ өөрчлөхгүй байх
Орчин үед маш олон төрлийн үсний бүтээгдэхүүнүүд худалдаанд байна – нарийн ширхэгтэй, бүдүүн ширхэгтэй, будагтай, гэмтэлтэй үсэнд зориулагдсан гэх мэт. Тэдгээр нь өөр өөрийн гэсэн тусгай найрлагатай. Хэрэв таны үс өөрчлөгдсөн бол бүтээгдэхүүнээ мөн солих хэрэгтэй. Дахиад машинтай харьцуулъя. Бид дизел 4WD хөдөлгүүрт түлш хийж болохгүйтэй адил хуурай үсэнд тослог үсний шампунь хэрэглэж болохгүй.
Шийдэл: үсээ оношлуулан өөрт тохирох бүтээгдэхүүнийг мэргэжилийн хүнээр зөвлүүлэн авах
- Үсээ хэт их самнах ба хуйхнаас нь эхэлж самнах
Хэрэв та үсээ хуйхнаас нь эхэлж самнаад байвал маш их үс унаж, өтгөн сайхан үстэй байж чадахгүй. Энэ нь бас хуйхыг гэмтээдэг. Хэт их самнах нь мөн л адил гэмтээнэ. Ерөнхийдөө гэмтээгүй л бол гэх хэрэггүй самнах хэрэгцээгүй бол бүү самна.
Шийдэл: Үсээ үргэлж доороос нь эхэлж самна, үзүүрээс нь хуйх руугаа самнах нь орооцолдохоос сэргийлнэ.(мөн хэтрүүлж бүү хий)
- Байнга чанга боох
Хэрэв та үсээ байнга чанга татаж боодог бол энэ нь хуйхнаас үргэлж татаж байснаар гэмтээх магадлалтай. Дээр, чанга боох нь таны хэв маяг бол метал эдээр боохгүй байх хэрэгтэй ба боох хэмжээгээ өдөр бүр өөрчилж нэг дээр нэг доор боох хэрэгтэй.
Шийдэл: Үсээ өдөр бүр биш үе үе боож байх
- Наранд удаан байх
Бид наранд удаан байх бол нарны тосыг хэрэглэдэг боловч үсээ хамгаалахаа мартдаг. Наранд удаан байхад таны арьс төдийгүй үс ч мөн гэмтдэг. Хэрэв үс тань өнгөгүй, хуурайшсан харагдаад мөн үзүүр нь салаалж байвал нарны хэт ягаан туяа үүнд нөлөөлсөн байх магадлалтай.
Шийдэл: Малгай, алчуур хэрэглэх Зарим зүйлийг бид дурьдалгүй орхисон байж магадгүй.