Skip to content Skip to footer

Үс арчилгааны зөвлөгөө - 1


Танд хэрэгтэй бяцхан зөвлөгөө хүргэе.

  • Тайруулахгүй хэт удаан ургуулах

Хэрэв таны үс салаалж, ширэлдсэн, хэлбэргүй харагдаж байгаа бол, мөн амархан орооцолдож, энд тэндээ бөөгнөрөөд байвал та магадгүй урт ургуулах гэж удаан тайралгүй явснаас болсон байх. Үсээ урт ургуулахын тулд биш, үзүүр нь салаалж орооцолдохгүй байхын тулд тогтмол бага зэрэг тайрч байвал таны үс илүү урт ургах болно.

Шийдэл: Үсчинд тогтмол очих


  • Өөрөө будах

Ихэнхи тохиолдолд DIY (өөрөө хийх) нь хэрэгтэй боловч үс будах тал дээр мэргэжлийн хүнд хандахгүй бол, ялангуяа юу хийж байгаагаа өөрөө баттай мэдэхгүй бол энэ нь буруу юм. Хэрэв та үсчинд очихоо боливол дараа нь таны хийсэн зүйлийг засаж залруулахад илүү хэцүү бөгөөд илүү их зардал гарах болно.

Шийдэл: Үсчинд очиж байх


  • Нойтноор нь самнаж, хэв оруулах

Үс нойтон байхдаа маш хэврэг, гэмтэл авахдаа амархан байдаг. Дараагийн удаа та үсээ угаахдаа бяцхан арга туршиж болно. Нэг үс аваад (зөвхөн ганцыг шүү, бид таныг халзан болгомооргүй байна) тасдах гээд үз. Хуурай байх үеийнхээсээ илүү амархан тасрахыг та мэдэрнэ. Сам яг үүнтэй адил ганцыг биш бүр олноор нь тасдах болно. Халааж буржийлгадаг, шулуутгадаг үсний багажнууд нь усыг маш ихээр ууршуулдаг бөгөөд бид бүгд сургуульд заалгаснаар, ус ууршсанаар тэлж үсийг гэмтээдэг. Халуун багаж их хэрэглэснээр таны үсийг зүгээр л гэмттэл нь шарах болно.

Шийдэл: Самнаж хэв оруулахаасаа өмнө сайтар хатаа, халалтаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэ.


  • Бохир сам хэрэглэх

Үсээ самнах үед маш олон нүдэнд үл үзэгдэх арьсны хэсгүүд саманд үлддэг.Үхэжсэн арьс бол нян үржих таатай нөхцөл болдог. Самаа тогтмол цэвэрлэхгүй бол эдгээр нь зөвхөн бохир заваан байгаад зогсохгүй бүр эргээд таны хуйханд буцаж дамжих болно.

Шийдэл: Самаа угааж бай эсвэл самнахаасаа өмнө самныхаа шүдэнд нимгэн амны цаас хийгээд үсээ самнасныхаа дараа авч хаях, ингэвэл сам тань цэвэр үлдэнэ.


  • Халуун усаар байнга угаах

Хуйханд зориулагдсан байгалийн тостой бүтээгдэхүүнд агуулагддаг бодисууд нь эрүүл, байгалиасаа долгионтой мэт байлгах тустай ч халуун ус нь тэдгээр бодисыг арилгаж, үсийг хуурай, хатуу ширүүн болгодог. Үсчид зөвлөхдөө үсийг 7 хоногт 2 удаа, их тослог бол 3 удаа угаахыг зөвлөдөг.

Шийдэл: Үсээ өдөр тутам угаах хэрэггүй бөгөөд зөвхөн бүлээн усаар угаа


 Matrix




© 2025